Ажлын ярилцлагад бэлдэх

€50.00

Та ажилд орох өргөдөл хүсэлтээ явуулаад ажлын ярилцлагад дуудагдсан бол одоо таны хамгийн гол бэлтгэл ажил эхэлнэ гэсэн үг.

Олонх ажил хайгчид сайн өргөдөл намтар явуулсан ч ярилцлагаа сайн хийж чадахгүй тэнцдэггүй. Иймд та өөрийгөө сайн бэлдэж, тухайн байгууллагын боловсон хүчний өөдөөс хэрхэн өөрийгөө танилцуулж, өөрийн ажил мэргэжлийн замналыг зөв зүйтэй илэрхийлэхэд тодорхой ярианы техникийг эзэмшин байх хэрэгтэй. 

Та хэрвээ ярилцлагадаа ороход бэлэн биш, юуг яаж хаанаас, хэрхэн ярихаа мэдэхгүй тэвдэж байвал энэ танд маш хэрэгтэй ярилцлага болох юм. 

Тантай видео дуудлага хийж таны биеийн хэлэмж, хэл ярианы хэлэмжийг,  таны ярианы эрэмбэ дараалал, өөрийгөө илэрхийлэх дутагдлуудыг засаж, ажлын ярилцлагад орох тэр өдөр таныг бэлэн болгон итгэл дүүрэн бүтэмжтэй ярилцлага хийхэд оршино.

Та бусад кандидатуудаас ярилцлагынхаа ур чадвараар илүү байвал таныг л ажилд авна. Иймд та энэ ярилцлагыг хамаагүй хэмээн үл ойшоож хэрхэвч болохгүй учир нь таны амьжиргааны цалин,орлого, эрүүл мэндийн даатгал, ирээдүйн карьер, амралт, гээд олон үнэт зүйлс шууд холбоотой байдаг.