СНДА- Орогнолын Эрхийн давж заалдах шатны Улсын Шүүхэд Давж заалдах

ОФПРА-гийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах

€62.00

Rupture de stock

Таны нөхцөл байдал ОФПРА-д хандаад татгалзсан хариу аваад маш хүнд болсон нь ойлгомжтой. Үүний дараа ингээд зогсох уу? Эсхүл бүр мөсөн эцсийг нь хүртэл явах уу гэдэг салаа зам дээр та ирсэн байна. Хэрэв та бууж өгөхгүй гэж шийдсэн бол таны зөв. Танд дараачийн шатны шүүхэд хандан давж заалдах эрх чинь нээлттэй. Ингэхийн тулд Орогнолын Давж заалдах шатны шүүхэд ОФПРА-гийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж хүсэлтээ шинэчлэн гаргах юм.

Ингэхдээ нэн дариу давж заалдахаас өөр аргагүй болсон байна учир нь таны захиргааны нөхцөл хүндэрч танд Франц улсаас гарч явах тогтоол  гаргах эрсдэлтэй.

Тухайн хүний захиргааны нөхцөлөөс хамаараад хугацаагүй эсхүл 30 хоногийн дотор Францаас гарах тогтоолтой  байж болно. Энэ үед хэзээ л бол хэзээ захиргааны хориход орох эрсдэлтэй болсон байна.

Давж заалдах хүсэлт гаргах боломжтой  ОФПРА-гийн гаргасан шийдвэрийг гаргацтай эмх замбараатай хуудасны дарааллаар бүтнээр явуулах хэрэгтэй учир нь таны материалыг шинжилж үзэх хэрэгтэй.

Хамгийн гол нь Францад үлдэх өөрийн шалтгаануудаа , шинэ нөхцөл байдлаа сайн түүхэндээ тодорхойлж бичиж явуулаарай.

Танд техникийн зөвлөгөө өгсний дагуу таны шинэчлэн бичсэн хувилбарыг хүлээж аваад эргээд ярилцах болно. Ингэснээр та эцсийн байдлаар хэдэн хуудас материал түүх орчуулах үнийн саналаа авах болно. Хуудасны үнэ давж заалдах хүсэлт гэсэн үйлчилгээнд байгааг харж хуудасныхаа тоог оруулж сагсалж үзэн хэдэн евро болохоо урьдчилан харж болно.

Үйлчилгээний төлбөрийн нөхцөл:

Давж заалдах хүсэлтийн үнэ таны материалын нийт хуудасны тоо, үгийн тоо, орчуулгын материалын төрөл

Энгийн бичсэн хувилбар, Сайжруулсан орчуулгатай, Найруулан сайжруулсан, Бүтэн найруулан редакцалсан уу гэдгээс, орчуулгын техникийн хүндрэлийн зэргээс хамаараад харилцан адилгүй байх тул яг тэд гэж шууд бусдын үнэтэй харьцуулах боломжгүй бас утгагүй учир нь хүн бүрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, хавчигдсан төрөл, ангилал ондоо  байдаг. Мэдээж таны материалыг орогнолын олон улсын хамгаалалтын шаардлагад нийцүүлж  таны сонгох хувилбарыг чанарын өндөр түвшинд хурдан шуурхай хийж гүйцэтгэнэ.

Франц данс руу шууд шилжүүлгээр хийж болно.

Франц дансгүй бол монгол еврогийн дансанд хийж болно. Төлбөр орсноос хойш ажил хийгдэж эхлэхийг мэдэгдье.

Бусад хүмүүсийн захиалга байгаа тул түрүүлж хүсэлтээ тавьсан хүмүүсийн ажил дарааллын дагуу хийгддэг байгааг ойлгоорой.

Мэдээж таны түүх бичлэг дангаараа хангалтгүй тул та зайлшгүй Орогнолын Эрхийн Улсын Шүүхэд давж заалдах ярилцлага бэлдэх үйлчилгээг авснаар та хамгаалалт авах боломжоо сайтар бүрэн гүйцэлдүүлнэ гэсэн үг. Бичлэг түүх ярилцлагаа сайтар бэлдүүлсэн манай хэрэглэгчид тэнцэх магадлал 95 хувьтай байдаг. Иймд бүх зүйл танаас шалтгаална.

Ойлгомжгүй зүйл байвал асуугаарай.

Яаравчлах хэрэгтэйг бүү мартаарай.