🇪🇺 Европын Холбооны хилээр орох, гарах шинэ Систем (EES)
Description de l'article de blog :
ЕВРОПЫН ХОЛБОО
10/18/20251 мин унших


🇪🇺 Европын Холбооны хилээр орох, гарах шинэ Систем (EES)
Европын Комисс Европын Холбооны шинэ "Entry/Exit System" (EES)-системийг 2025 оны 10-р сарын 12-ноос эхлэн нэвтрүүлнэ гэдгээ товлов. Энэхүү систем нь "хууль бус нүүдэл суудал болон Европын иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад чиглэгдэн танилцуулагдав.
✅ Системийн үндсэн зорилго:
Энэ систем цахимаар бусад улсын иргэдийн орсон гарсанг, овог нэр, паспортын мэдээлэл, хурууны хээ, нүүрний зургыг энэхүү системийг хэрэглэж буй Европын 29 оронд бүртгэж авах юм .
Энэ систем зөвшөөрөгдсөн оршин суух хугацаанаас хэтэрсэн хүмүүсийг мөн хуурамч бичиг баримт, биеийн байцаалтыг автоматаар илрүүлнэ.
🔒 Мэдээлэл ашиглалт:
EES-ээр цуглуулсан мэдээллийг хил хяналтын байгууллага, виз олгох албатай мөн Европол-той хуваалцах юм.
⚠️ Анхаарал татсан асуудлууд:
Европын Холбооны Үндсэн Эрхийн Байгууллага EES-тэй холбоотойгоор дараах асуудлуудаар санаа зовож буйгаа илэрхийлсэн :
Нүүр таних технологи: Нүүрний таних технологид үндэслэн ялгаварлан гадуурхах эрсдэл байгаа эсэх.
Дата өгөгдлийн хамгаалалт: Цуглуулсан өгөгдлийг хадгалах, ашиглах, хуваалцахтай холбоотой эрсдэл.
Энэхүү шинэчлэл нь Европын хилийн хяналтын системийг орчин үеийн технологид нийцүүлэн боловсронгуй болгох томоохон алхам юм. Систем нь 6 сарын хугацаанд шат дарааллаар бүрэн нэвтрэх бөгөөд 2026 оны 4-р сарын 10-наас бүх хилийн боомтод ажиллах төлөвлөгөөтэй байна.
