Инээдмийн баярт зориулж 10 хувийн хямдрал үзүүлж байна. Зөвхөн 4 сарын 1 өдөр хүчинтэй тул боломжыг ашиглаарай.
« Та Бичиггүй юу? »
Францын засаг захиргаа хэрхэн бичиг баримтгүй хүмүүсийг бий болгодог вэ? Зөвхөн гадаадын иргэд буруутай юу?
9/22/20241 мин унших


« Бичиггүй хүмүүс » гэх энэ хэллэгээр хүмүүсийн өөр өөр нөхцөл байдлын талаар юу ч илэрхийлдэггүй юм. Эдгээр бичиггүй гэгдэх хүмүүсийн дотор эмэгтэйчүүд, эрчүүд, ганц бие эсвэл гэр бүлээрээ байгаа, төрөл бүрийн иргэншилт , нас насны хүмүүс тэдний эцэг эхчүүд, ах дүү нар, эгч дүүс нь Франц эсвэл хууль ёсны амьдран суух нөхцөлтэй байж болох юм. Франц улсад ихэнхдээ урт хугацаагаар заримдаа бүр 15 жил, 20 жил, 30 аас дээш жил удаан амьдарсан хүмүүс саяхныг хүртэл оршин суух бичигтэй байсан…
Бичиггүй гэх тодотголын цаана бичиггүй хүмүүсийн дүрвэж ирсэн шалтгааны талаар: ирээдүй нь түгжирсэн, хайр дурлалтайгаа учирсан, Францын соёлд татагдсан, эх нутагтаа хавчигдаж байсан, дайн дажинтай байсан байна уу … гээд юу ч илэрхийлэгддэггүй.
Бичиггүй гэх хэллэг энэ хүмүүс яагаад , яаж яваад ийнхүү өнөөдөр « зөв бичиггүй » болсон талаар төдийлөн сайн сөхөж ярихгүй л байна.
ЯМАРТАЙ Ч ЦАГААЧДЫН ШИНЭ ХУУЛИАР ДУНДЖААР 18 САР ТУТАМД БИЧИГГҮЙ ХҮМҮҮСИЙГ ҮЙЛДВЭРЛЭН ГАРГАЖ ИРЭХ НЬ ОРГИЛ ЦЭГТЭЭ ТУЛААД БАЙГАА ЮМ.