Инээдмийн баярт зориулж 10 хувийн хямдрал үзүүлж байна. Зөвхөн 4 сарын 1 өдөр хүчинтэй тул боломжыг ашиглаарай.

2025 оны ОФПРА-гийн өөрчлөлт

1/7/20251 мин унших

🗓️ 2025 оны 1 сарын 2 ноос эхлэн , Францад олон улсын хамгаалалтаа 2025 онд шинээр авсан хүмүүсээс гэр бүлийнхнийхээ хамааралтай мэдээллийн асуумж нэхэхээ болив.

🔎 2025 оны 1 сарын 2 ны байдлаар юу өөрчлөгдөв ?

❕Францад олон улсын хамгаалалтаа авсан хүн, гэр бүлийнхнийхээ хамааралтай мэдээллийн асуумжийг явуулах шаардлагагүй болж байна.
2025 оны 1 сарын 1-нээс өмнө гарсан шийдвэртэй бүх хүмүүст явуулсан гэр бүлийнхнийхээ хамааралтай мэдээллийн асуумжийг бөглөдөг хэвээрээ байхыг анхаарна уу.

❓ Яагаад энэ өөрчлөлт гарах болов ?
Үүнийг байхгүй болгож байгаа нь хамгаалалтад орсон хүмүүсийн процедурыг нь хялбаршуулж байгаа ч энэ нь ОФПРА-гийн авдаг мэдээллийн чанарт нөлөөлөхгүй болно.

❕Aнхаарах нь
ОФПРА гэрлэсэн, паксдсан эсвэл салсан хүмүүсээс (хадам эцэг эхийнх нь биеийн байцаалт, гэрлэлтийн бүртгэлийн шаардлага зэрэг)нэмэлт мэдээллүүд үргэлжлүүлэн авна.

Ганц бие хүмүүс ямар ч алхам хийх шаардлагагүй.