Инээдмийн баярт зориулж 10 хувийн хямдрал үзүүлж байна. Зөвхөн 4 сарын 1 өдөр хүчинтэй тул боломжыг ашиглаарай.

Манай хувь хүн болгоны асуудалд зохицсон дэмжлэг үзүүлэх үйлчилгээ хэрхэн явагддаг вэ?
Манай үйлчилгээний журам :
2/22/20251 мин унших
Эхний үе
Таны одоогийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх
Эхлээд би таны захиргааны болон орогнолын нөхцөлүүдийг гүн гүнзгий дүгнэж үзнэ / Хэрэв та орогнолын болон бичиг баримтын хүсэлт гаргах гэж буй, гаргасан бол/ Би таны хийх гэж оролдсон, хөөцөлдсөн зүйлсийг үнэлж, таны нөхцөл байдлыг сайжруулан шийдэхэд туслахаар хамгийн хурдан шийдлийг гаргаж ирнэ. Ингэхийн тулд би өөрийн олон жилийн ажлын туршлага дээрээ суурилах юм.
Хоёрдугаар үе
Таны нөхцөл байдалд хөөцөлдөх арга алхмуудыг боловсруулах
Бидний ярилцлагын хажуугаар, би таны нөхцөл байдлыг сайжруулахад дэмжлэг болохуйц оновчтой, ойлгомжтой алхмуудыг тэмдэглэн боловруулна. Танд зориулж танд шаардлагатай захиргааны болон орогнолын үе шатаас хамааран холбогдох байгууллага, мэргэжлийн хүмүүст хандуулан зохих бичиг баримтыг боловсруулан үйлдэж богино, дунд, урт хугацаандаа таны нөхцөлд өгөөжтэй байхаар бодолцож шаардлагатай үйлчилгээг санал болгоно.
Гуравдугаар үе
Бид видео дуудлага хийх нэг огноо тохирч, энэхүү ярилцлагаараа би таны мэдвэл зохих зүйлсийг тайлбарлан танд юу юу хийхийг чинь эхнээс нь дуустал тайлбарлан хэлэх юм. Мэдээж хэрэг та асуулт тавьж болно.Зорилго нь таны хөөцөлдөх алхам танд бүрэн дүүрэн ойлгомжтой болж та өөрийнхөө асуудлыг шийдэх зөв гарцаа цаг, амьдарлаа алдалгүй гүйцэтгэхэд орших юм.
Манай хэрэглэгчид шууд миний тусламжийг авч, миний туршлагыг хүртэх нь өгөөжтэй байдаг. Би энэ салбарт өөр ямар ч хүн хийгээгүй хувь хүний нөхцөл бүрт тохируулан үйлчилдэг, олон арван хэрэглэгчдийг хөтлөх систем боловсруулан гаргасан юм.
ТАНД 2 СОНГОЛТ БАЙГАА:
❌ Эхний сонголт:
Та өөрөө учраа олохоо шийдэх.
Хэрэв та өөрөө учраа олохоор шийдсэн бол, хэн нэгний тусламжгүйгээр хийж байгаа бол их цаг хугацаа орж, хүнд хэцүү, гарах үр дагавраа үл тооцоолсон байна гэдгээ хүлээн зөвшөөрөх.
✅ Удаах сонголт
Та замаа дөтлөх сонголт
Та өөрөө учраа олж шийдэж хөөцөлдөх нь экспертийн мэдлэг мэдээлэл шаардлагатайг ойлгох мөн нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэж хандах хангалттай ур чадамжгүйгээ ухамсарлан хүлээн зөвшөөрөх юм.
Иймд та, тантай адил олон арван хэрэглэгчдийг амжилттай олон жил хөтөлж авч явсан хүнээр хөтлүүлэхээр шийдэх.