Add your promotional text...
ОРОГНОЛЫН ХҮСЭЛТ ГАРГАГЧИД
ЦАГААЧДАД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ” АСУУЛТ-ХАРИУЛТ
Montraduc
7/30/20261 мин унших


ЦАГААЧДАД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ” АСУУЛТ-ХАРИУЛТ
Би Францад орогнолын хүсэлт гаргамаар байна / Би орогнолын хүсэлт гаргагч
1. Орогнолын хүсэлт гаргагч этгээд дүрвэгч хүний хооронд ямар ялгаа байдаг вэ?
Орогнолын хүсэлт гаргаж буй хүн гэдэг нь дүрвэгчийн статус эсвэл дайвар хамгаалалтыг хүлээн зөвшөөрүүлэхээр хуулийн дагуу бүртгүүлсэн, тухайн журманд хамрагдсан гадаадын иргэнийг хэлнэ.
Дүрвэгч буюу дайвар хамгаалалт эдлэгч гэдэг нь хүлээн авах хүсэлтэд эерэг хариу авсан, үүний үндсэн дээр Францад оршин суух зөвшөөрөлтэй болсон гадаадын иргэнийг хэлнэ.
Орогнолын хүсэлт гаргагчид болон дүрвэгчид нь хууль бусаар оршин суугчид ч биш, эдийн засгийн цагаачид ч биш юм.
2. Дүрвэгчийн статус авахын тулд ямар нөхцөлийг хангах шаардлагатай вэ?
Дүрвэгчийн статусыг 1951 онд батлагдсан, Франц зэрэг олон улс гарын үсэг зурсан "Женевийн Конвенц" хэмээх олон улсын эрх зүйн баримт бичиг зохицуулдаг.
Женевийн Конвенцийн 1А2-р зүйлийн дагуу та дараах тохиолдолд Францад дүрвэгчийн статус авах боломжтой:
- Та төрөлх улсаасаа гадуур байгаа;
- Та төрөлх улсынхаа хамгаалалтыг хүсэх боломжгүй эсвэл хүсэхгүй байгаа;
- Та дараах үндэслэлийн аль нэгээр хавчлагад өртөх эрсдэлтэй гэж айж байгаа: таны «арьс өнгө» буюу угсаа гарал, шашин шүтлэг, үндэс угсаа, нийгмийн бүлэг, улс төрийн үзэл бодол.
Эдийн засгийн шалтгаанууд нь дүрвэгчийн статусыг хүлээн зөвшөөрүүлэх үндэслэл болохгүй.
Хэрэв таны нөхцөл байдал Женевийн Конвенцид заасан дүрвэгчийн тодорхойлолтод нийцэхгүй бол та тодорхой нөхцөлд дайвар хамгаалалт авах боломжтой.
3. Дайвар хамгаалалт гэж юу вэ?
Дайвар хамгаалалт гэдэг нь Женевийн Конвенцид заасан дүрвэгчийн тодорхойлолтод нийцэхгүй боловч хамгаалалт авах шаардлагатай хүмүүст олгодог хамгаалалтын хэлбэр юм. Үүнийг авахын тулд та төрөлх улсад дараах эрсдэлд өртөж байгаагаа нотлох ёстой:
- ялын дээд хэмжээ буюу цаазын ял авах;
- эрүү шүүлт, хүнлэг бус буюу нэр төрийг гутаан доромжилсон ял, яраглалд өртөх;
- хэрэв та энгийн иргэн бол зэвсэгт мөргөлдөөний үед амь нас, бие махбодид тань учрах ноцтой, шууд, хувь хүний аюул заналхийлэлд өртөх.
