Add your promotional text...
Орогнолын талаарх Европын сүүлийн үеийн хандлага
Description de l'article de blog :
10/20/20251 мин унших


Орогнолын талаарх Европын сүүлийн үеийн хандлага
🇪🇺 Европын Холбооны Орогнолын хэрэг эрхэлсэн Агентлаг саяхан 2025 оны эхний хагас жилийн орогнол хүсэлтийн хандлагуудын талаарх тайлангаа нийтлэв.
Энэхүү тайланд дараах мэдээллүүд багтсан байна:
🇪🇺 Европын Холбоонд орогнол хүсч буй хүмүүсийн гол гол иргэншлүүдийн дүгнэлт, орогнол хүсэж буй газар, орогнолын болон дайвар хамгаалалтын статусыг хүлээн зөвшөөрөх хувь хэмжээний талаарх мэдээлэл, захиргаанаас шийдвэрээ хүлээж буй хавтас материалуудын дүгнэлт зэрэг оржээ.
📊 Үндсэн үзүүлэлтүүд:
- Европын Холбоонд 2025 оны эхний хагас жилд 399,000 хүн олон улсын хамгаалалт хүсэх хүсэлт гаргасанаас Хамгийн олон хүсэлт гаргагчид нь Афганистан, Венесуэлийн иргэд байна.
Сирийн иргэдийн хүсэлт 2024 оны 12-р сард Башар Асадын дэглэм нурсанаас хойш багассан.
🌍 Хүсэлт гаргагчдын хуваарилалт:
- Хүсэлтийн тоогоор Франц, Испани улсууд Герман улсыг гүйцсэн
- Хүн амын тоотоой нь харьцуулбал Кипр, Грек улсууд тэргүүлж байна
🛡️ Украйны иргэд:
- Европын Холбоонд 4.5 сая Украйнаас ирсэн дүрвэгч иргэн түр хугацааны хамгаалалтад байгаагаас тал нь Герман, Польш улсуудад төвлөрч байна.
Энэхүү тайлан нь Европын Холбоонд хамгаалалт хүсэх хүсэлт гаргагчдын урсгалын хэв маяг, үндсэн үзүүлэлтүүдийг тусгасан юм.
