
Орогнолын түүх намтар
Цагаач хүсэх түүхээ бичих
€45.00
Rupture de stock
Орогнолын түүх намтрын энгийн хувилбар
Монголчууд орогнол, болон цагаач хүсэхдээ зайлшгүй Монгол улсад хэрхэн хавчигдаж байсан тухайгаа дурдсан өөрийн өнгөрүүлсэн амьдрал ахуй, дурдатгалаа дэлгэрэнгүй бичиж хүсэлтээ гаргах шаардлагатай байдаг.
Олонх Монголчууд энэ талаар маш муу мэдээлэлтэй байдаг ба яаран, хайнга хандаж маш муу бичлэг хийж өгдөг. Муу бичлэг бүр эхний шатандаа орогнолын шаардлага хангахгүй татгалзсан хариу авдаг. ОФПРА-гийн анхан шатанд та татгалзсан хариу авсан бол Франц улсад амьдрах хамаг үүд хаалга хаагдаж, бүхий л захиргааны нөхцөл шууд хүндэрч амьдран суух нөхцөлгүй болдог үр дагавартай. Та энэхүү түүхээ хийлгэхээсээ өмнө зөвлөгөө авч хийвэл илүү үр дүнтэй.
Таны түүхийн орчуулгын техник, хүндрэлээс шалтгаалан харилцан адилгүй үнэтэй байна. Үнэ хуудсаар хэмжигдэх ба нэг хуудсанд 250 үгийг багтааж ойлгоно.
Та өөрөө бичсэн болон хүнээр хийлгэсэн түүх чинь хангалттай гэж үзэн өөртэй итгэлтэй байгаа бол зөвхөн франц хэл дээр орчуулгаа хийлгүүлэх бол энэ энгийн хувилбарыг сонгож үйлчлүүлээрэй.
Сайжруулан өөрчлүүлсэн хувилбар
Харин таны өөрийн түүх итгэл үнэмшилгүй санагдаж байвал илүү динамик, орогнолын шаардлагад нийцүүлж хийлгэх, техникийн зөвлөгөө авч хийлгэх хүсэлтэй бол сайжруулан өөрчлүүлсэн хувилбарыг сонгоорой.
Ингэснээр таны орогнол дэмжигдэх боломж илүү их нээгдэж өгнө. Манай компанийн олон жилийн туршлага дээр тулгуурлан хамгаалалтын статус авсан олон орогнол хүсэгчдийн адил танд ч зөвлөгөө өгөн хамтран хийх юм.
Та яаравчлахгүй бол хүсэлтээ явуулахад танд зөвхөн 21 хоног байгааг санаарай.
Хамгийн сайн хувилбар
Хэрэв танд орогнолын өөрчлүүлсэн хувилбар хангалтгүй, зөвхөн орогнол хүсэлтдээ хамгаалалтын статусыг авахыг хатуу зорьж цаашид Франц улсад олон арван жилээр амьдрахаар шийдсэн бол энэхүү хамгийн сайн VIP хувилбар танд тохиромжтой.
Таны орогнолын шаардлагад нийцүүлж тохирох зөвлөгөө өгч танд шаардлагатай бүхий л техник болон орогнолын хууль эрх зүйд тохируулан гүйцэтгэнэ. Ингэснээр татгалзсан хариу авсан бусад хүмүүстэй адил элдэв хүндрэлтэй нөхцөл байдлаас өөрийгөө урьдчилан сэргийлж чадах хамгийн сайн хувилбар юм.
Мэдээж хэрэг та ярилцлагаа сайн өгөх хэрэгтэй. Сайн түүхтэй ч муу ярилцлага өгөөд татгалзсан хариу авдаг хүмүүс олон бий иймд та тэнцэхийн тулд ярилцлагад бэлдэх үйлчилгээг давхар аваарай гэж зөвлөе.
Манай ярилцлагын үйлчилгээг авсан хэрэглэгчдийн 90 хувь нь тэнцсэн байдгийг дуулгая.
Таны орогнолын хүсэлтийн бичвэр хэдэн хуудас болж байна тэр хэмжээгээрээ сагсандаа хийхдээ хуудасныхаа тоо хэмжээг оруулж өгөхөө санаарай.
